Израиль Газын зурваст хариу цохилт өглөө



Израилийн агаарын цэргийн хүчин өчигдөр орой Газын зурваст цохилт өгчээ. Энэ нь 2012 оны арваннэгдүгээр сард явагдсан цэргийн ажиллагаа түр зогсоох гэрээ зөрчсөн анх удаагийнх  болсон аж. Бөмбөгдөлтийн үеэр нэг ч хүний амь сүйдээгүй ажээ. Гэхдээ энэ нь зөвхөн Израилийн талаас цацсан мэдээлэл юм. Цохилт өгөх болсон учир нь мягмар гарагийн өглөө буюу өчигдөр өглөө Газын зурвасаас хэд, хэдэн пуужинг Израиль руу харвасны хариу болгон энэ удаагийн цохилтыг өглөө хэмээжээ. Шалтгаангүй дайралтын харицлагыг ямар нэгэн бүлэглэл хүлээхгүй, харин Израилийн шоронд хоригдож байгаад энэ сарын 2-нд нас барсан палестин эр Абу Хамдиехын өшөөг авахын тулд ийнхүү пуужин харвасан гэж Газын зурвасын мэдээллийн эх сурвалж мэдэгджээ.
Д.Сүх
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)