Дрогба: ”Моуриньо бид 2-ын хамтдаа ажил биднийг эргээд челсид нэгтгэж болох юм”

Дидье Дрогбагийн үзэж байгаагаар Жозе Моуриньо тэр хоёрт Челсид хамтдаа дуусгаагүй ажил байгаа ба хэрэв энэ зун Моуриньо Челсид эргээд ирвэл эргээд Лондонгийн багтайгаа нэгдэх тал дээр нээлттэй байгаа гэв.



Дидье Дрогбагийн үзэж байгаагаар Жозе Моуриньо тэр хоёрт Челсид хамтдаа дуусгаагүй ажил байгаа ба хэрэв энэ зун Моуриньо Челсид эргээд ирвэл эргээд Лондонгийн багтайгаа нэгдэх тал дээр нээлттэй байгаа гэв.

Өнгөрсөн жил аваргуудын лигийн гол баатар болж чадсан Зааны Ясан эргийн довтлогч энэ талаар цааш нь ярихдаа Моуриньо эргээд ирвэл багтаа тоглогч, эсвэл туслах дасгалжуулагчаар ч юм уу ямар нэгэн байдлаар эргэн ирж багтаа туслах хүсэлтэй байгаа гэнэ. Сүүлийн үед ч Жозе энэ зун дуулиантайгаар эргэн ирэх магадлал өндөрссөөр л байна.

Дрогба: "Миний бодлоор клубийн хувьд хамгийн гол шийдэх асуудал бол Жозег эргүүлэн авч ирэх гэж бодож байна. Фенүүд түүнийг хүсч байна, тэр ч өөрөө Челсид хайртай. Одоогийн байгаа гайхалтай бүрэлдэхүүн дээрээ тулгуурлаад хуучны Челси шиг хүчирхэг багийг бий болгож чадах цорын ганц хүн бол миний бодлоор Жозе. Тэр бол ялагч, мөн тоглогчидтойгоо хамгийн ойр байдаг дасгалжуулагч. Та бүхэн ч анзаарсан байх, тэр эхлээд Интерт, дараа нь одоо Реалд байгаа ч үргэлж Челсигийн талаар ярьдаг, учир нь тэр хүн Челсид хайртай юм шүү дээ."

"Миний бодлоор Жозе ч Челсиг мартаж чадахгүй байгаа, Челси ч Жозег мартаж чадахгүй байгаа. Тэр анх ирэхдээ л амжилт дагуулж ирсэн, хоёр жил дараалж лигийн аварга болсон боловч Аваргуудын Лиг авч чадаагүй. Энэ л түүний эргэж ирэх гол шалтгаануудын нэг байх болов уу, энэ чинь дуусгаагүй ажил шүү дээ."

"Челсид эргээд очих бол мэдээж сайхан байх болно, гэхдээ зөвхөн дасгалжуулагчаар биш тоглогчийн хувиар очиж багтаа талбай дээр тус нэмэр болбол илүү сайхан шүү дээ, би Челсид бүхнээ зориулсан, баг маань ч надад бүхнээ зориулсан. Лондонд очих бүрт төрсөн гэртээ очиж байгаа мэдрэмж төрдөг, Кобхемд очоод би нүдээ аниад явсан нь хаа хүрэхээ мэддэг. Гэхдээ одоогоор шийдэгдсэн зүйл алга, би Галатасарай-д гэрээтэй ямар ч гэсэн улирал дуустал би энэ клуб-д чаддаг бүхнээ зориулах ёстой."

















Бэлтгэсэн С.Цогоо


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)