“PARIS SAINT GERMAIN” Бекхемийг дахин нэг улирал тоглуулах хүсэлтэй байна
- 2013-04-04
- Дэлхий
- 0
Францын дээд лигийг хошуучилж буй “Paris Saint Germain” клубын удирдлагууд 38 настай, Дэвид Бекхэмийг ирэх улиралд багтаа тоглуулах хүсэлтэй байгаа гэнэ. Учир нь Бекхэм тус багт өнгөрсөн нэгдүгээр сард таван сарын хугацаатай тоглох гэрээтэй ирсэн юм. “Paris Saint Germain” багийн ерөнхийлөгч Нассер аль-Хелайфи Бекхэмд дахин нэг улирал тоглох боломж олгоно хэмээн мэдэгдсэн ч Англи хагас хамгаалагч энэ улирлын төгсгөлд хариугаа хэлэхээр болсон аж. Дашрамд дуулгахад, Бекхэм “Paris Saint Germain” багаас авах цалингаа буяны байгууллагад хандивлана гэдгээ мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл (0)