
АНУ Номхон далайн баруун хэсэгт орших өөрийн газар нутаг буюу Гуам арлын пуужингийн хамгаалалтын системийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр боллоо. Учир нь Хойд Солонгосын эрх баригчид энэ аралд пуужингийн цохилт өгнө хэмээн заналхийлээд байгаа юм. Гуам арал нь Хойд Солонгосын пуужингийн тусгалд багтдаг АНУ-ын нутаг дэвсгэр бөгөөд энэ аралд цэргийн бааз байрладаг. Харин Хойд Солонгосоос ирэх заналхийлэл улам бүр нэмэгдэж буй энэ үед АНУ Гуам арлын хамгаалалтын системийн тоог нэмэхээр болж байна. Үүнээс өмнө тус улс Аляскт пуужингийн хамгаалалтын систем суурилуулж эхэлсэн юм.
Сэтгэгдэл (0)