Хорин есөн хүн шатаасан хилс хэргээр 42 жил шоронд суужээ

Америкийн Аризона мужийн Тусон хотод 1970 онд Pioneer зочид буудал шатаж, 29 хүн нас барсан юм. Энэхүү хэргийг 16 настай Луис Тейлор хэмээх хүүд тохож, улмаар түүнд бүх насаар нь хорих ял оноосон ажээ. Гэвч Луис Тейлор зочид буудлыг галдаагүй, харин ч галд шатах дөхсөн хүмүүсийг аварсан нь олон жилийн дараагаар тодорхой болж, 42 жил шоронд суусны дараагаар суллагдсан байна. "Дэлхий дахин намайг буруугүй гэдгийг мэднэ. Би хэзээ ч, хэнд ч муу зүйл хийж байгаагүй. Ардчилал хөгжсөн гэх Америкт ингэж хилс хэргээр хорьдгийг дэлхий нийт харлаа. Хэрвээ Америкт хамгийн сайн хууль, шүүр байдаг юм бол би яагаад хүмүүсийг галаас аварсныхаа төлөө 42 жил шоронд суув..." хэмээн Луис Тейлор хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьджээ.
Гал гарсан тэр өдөр Луис Тейло зочид буудлын ойролцоо явж таарсан бөгөөд маш олон цагаан арьстнуудад тусалсан нь эргээд цагдаа нарын анхаарлыг татаж, түүнийг гал тавьсан байж болзошгүй гэсэн хардлага төрүүлсэн ажээ. Хэдийгээр түүнийг гал тавьсныг бүрэн нотлох баримт олдоогүй ч гэсэн тухайн үедээ олон цагаан арьстан үрэгдсэн галын бурууг тухайн хар арьст хөвгүүнд тохоод өнгөрчээ.
"Хэдийгээр би 42 жил үүний л төлөө шоронд суусан ч гэсэн тэнд очиж, хүмүүсийг галаас аварсандаа баяртай явдаг" хэмээн Луис Тейлор хэлсэн байна. Тейлор одоо 58 настай.


 
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • hh (203.241.247.43)

    2013-04-05

    ***** gej ynen haa bnaa

  • ***** (91.188.57.174)

    2013-04-05

    Хеерхий минь дээ.хамаг амьдралаа шоронд енгереех гэж...