Шувууны ханиадны шинэ төрлийн вирусээр 6 хүн нас барлаа

Өчигдөр буюу 4 сарын 5-ний өглөөний байдлаар Хятадад зургаан хүн шувууны ханиадны шинэ төрлийн вирус болох H7N9 вирусээр өвчилөн  нас бараад байна гэж орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ. Дөрвөн хүн Шанхайд, хоёр хүн зүүн Жэзьян мужид нас баржээ. Эдүгээ хятадын хэдэн бүс нутагт нийт 14 хүн шувууны ханиадны шинэ төрлийн вирусны халдвар халдвар аваад байна.  Шувууны ханиад сэргийлэх вакцин одоохондоо Хятадад ч хийлийн чаналад ч үгүй гэж  орон нутгийн "Чайна дейли" сонинд бичжээ. Шувууны ханиад АНУ-ыг хамравал шинэ төрлийн эмийн бэлдмэлийг боловсруулна гэж америкийн эрдэмтэн зарлалаа.
Вирус ямар замаар хүнд халдаж байгааг илрүүлэхийг БНХАУ-ын эрх баригчид оролдож байна. Шувууны ханиад хүнээс хүнд халдах баримтыг эрдэмтэд одоогоор илрүүлээгүй бөгөөд харин тэжээвэр шувуунаас халдварлаж байгааг тогтоогоод байгаа юм.
Д.Сүх
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)