Дугуйчид шагнал гардуулж байсан бүсгүйн өгзөгийг базжээ
- 2013-04-06
- Спорт
- 0
Дугуйн спорт Лэнс Армстронгийн сэргээш хэрэглэсэн явдлаас хойш нэг их удалгүй удаах дуулиан тарьсан явдалаараа дахин шуугиан тарилаа Фландрийн уралдааны замд дугуйчин Фабиан Канчелари түрүүлж, уламжлал ёсоор шагналын тавцанд гарахад нь хоёр бүсгүй түүнд шагнал гардуулж, үнсэлт бэлэглэсэн юм. Түрүүлсэн дугуйчныг ийнхүү үзэсгэлэнтэй бүсгүйчүүд үнсэлтээр шагнадаг уламжлал болчихсон зүйл билээ. Гэтэл Канчелариг үнсүүлэх зуур хоёрдугаар байрыг эзэлсэн Питер Саган бүсгүйн өгзгийг базаж, томоогүйтжээ. Олон хүний нүдний өмнө ийм үйлдэл хийсэнд нь Саганы хүмүүс ихэд шүүмжилж, улмаар албан ёсоор уучлалт гуйхад хүргэсэн байна. Гэхдээ дугуйчны энэхүү үйлдийг буруутгахаас гадна мөн өмөөрөх хандлага байгаа юм. Австралийн Cycling News цахим хуудсын редактор Жейн Обри энэ явдлын талаар "Саганыг өмөөрөх гээд байгаа хүмүүс сайн бодоод үз. Ажлын байран дээрээ ийм үйлдэл хийх чинь садар самуунд уруу татсан хэрэг" гэжээ. Харин өмөөрөгчид "Тэгвэл түрүүлсэн дугуйчныг огт танихгүй хэрнээ үнсэж буй бүсгүй өөрөө садар самуун алхам хийж буй хэрэг бишүү" хэмээн мэдэгджээ. Олон нийт Саганы үйлдлийг ихэд дургүйцэн хүлээн авсан тул тэрээр уучлалт гуйсан бичлэгээ цацахад хүрчээ. "Би тэр бүсгүйг шагналын тавцан дээр гарахад нь гомдоох гээгүй юм шүү. Энэ зүгээр наргиа байсан. Хэн нэгэнд миний үйлдэл таалагдаагүй бол уучлалт хүсье" гэж Саган бичлэгтээ дурьджээ.

Сэтгэгдэл (2)
smoke (202.179.11.30)
baza l biz saihnii omno gar burugvi xexe
CCCP (202.70.37.202)
ene saihan amitanii ugzugiig bazah bitgii hel hazah bsiim da