Өсөхбаяр өнөө өглөө хойд туйлыг зорьлоо

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн дээвэр Эверестийн ноён оргилд гарсан анхны монгол уулчин Г.Өсөхбаяр өнөөдөр өглөө Хойд туйлыг зорихоор эх орноосоо мордлоо.
Тэрбээр, Москва хотоор дамжин Норвегийн нийслэл Осло хотноо очих юм. Тэндээс Норвегийн хамгийн хойд захад орших Лонгиэрбайн хэмээх жижих хотод очиж Хойд туйлын аялалд хамт явах багтайгаа нэгдэхээр төлөвлөжээ. Олон улсын багийнхан энэ хотод гурав хоногийн турш бэлтгэл хийгээд дөрөвдүгээр сарын 10-нд Хойд туйлыг зорих юм. Цаг агаарын байдал тогтуун, аялалд тохиромжтой байвал дөрөвдүгээр сарын 23-нд Хойд туйлын 90 градуст хөл тавьсан байхаар төлөвлөөд байна.
Монгол хүн анх удаа Хойд мөсөн далайг туулж, дэлхийн бөмбөрцгийн хамгийн хойд цэг болох Хойд өргөргийн 90 градуст хүрч мөрөө гаргана гэдэг үнэхээр түүхт аялал болох юм. Цэнхэр гаригийн цаст зулайд Монгол хүн хөл тавих анхны аяллыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санаачилсан. Ерөнхий зохион байгуулагчаар ССАЖЯ, Спортын бэлтгэлийн төвтэй хамтран ажиллаж байгаа. Мөн "Мобиком" корпораци, "Мах импекс" компани, Өмнөговь аймгийн нутгийн зөвлөл дэмжлэг үзүүлж байна.
Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр дэлхийн ноён оргил Эверест, Хойд Америкийн ноён оргил МакКенли, Африк тивийн ноён оргил Килиманжаро, Европ тивийн ноён оргил Эльбруст амжилттай авирч байсан туршлагатай уулчин. Хойд туйлд хамгийн анх 1908 оны дөрөвдүгээр сард АНУ-ын иргэн Фредерик Алберт Кук хүрч байжээ. Харин өнгөрсөн хугацаанд Хойд өргөргийн 90 градуст хүрч очсон 240 орчим хүн албан ёсоор бүртгэгджээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • Hoha (54.82.174.171)

    2017-01-20

    Mmmmmmmmmmmmmmmmmmmmmmmm

  • ***** (124.28.96.78)

    2013-04-07

    uhej gai bolov elbegdorj sanaachilsan bol har murtei shuu

  • 13000 (202.9.47.130)

    2013-04-06

    САЙН ЯВРАЙ