Уэсли Снайпс ”Мөнгөний галт тэрэг” суллагдлаа

Өнгөрсөн бямба гаригт буюу 4 сарын 6-нд “Associated Press” агентлаг нэрт жүжигчин Уэсли Снайпс Пенсильван мужийн шоронгоос суллагдсан талаар мэдээлсэн байна. Татвараас зайлсхийсэн хэргээр түүнд шүүхээс гурван жил шоронд хорих ял оноосон юм. Түүнийг 2010 оноос Пенсильвани мужийн Льюис Раны хорих ангид хоёр жил гаруй хугацаанд хорьсны эцэст хугацаанаас нь өмнө сулласан байна. Снайпсын хоригдож байсан өрөө шүршүүр, зурагт, бэлтгэлийн заал, видео системтэй төлбөртэй өрөө байсан аж. Эдүгээ 50 настай Снайпсын бүтээсэн дүрүүд үзэгчдийн сэтгэлд хэдийнэ хоногшсон билээ. Тухайлбал, түүний тоглосон кинонуудаас “White men can’t jump”, “Demolition man”, “Fanat”, “Primer”, “Money Train”, “Passenger 57”, “Brooklyn"s Finest” болон “Blade” зэрэг олон бүтээлийг нэрлэж болох юм.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)