Маркетингийн конференци-2013

Орчин үеийн менежментийн эцэг гэгддэг их сэтгэгч Питер Дракер “Компани бүрт маркетинг, инноваци гэсэн үндсэн 2 чиг үүрэг заавал байх ёстой” хэмээн айлдсан байдаг.

Иймд захирал, гүйцэтгэх удирдлагууд маркетингдаа сайн хүн олж тавихыг хичээдэг ч тэдний шаардлагыг хангаж ажиллах мэдлэг, чадвар, туршлага, үр дүн гаргах чадвартай хүн үгүйлэгдэх болжээ.

Иймээс байгаа хүмүүсээ чадавхижуулах, мэргэжил дээшлүүлэх шат шатны сургалтад хамруулах, орчин үеийн шинэ мэдээлэл сонсгохыг эрхэмлэдэг байна.

Тэгвэл Монголын Лектор Төв 2013 оны 4 сарын 12 нд  “Маркетингийн Менежерүүдийн Нэгдсэн Зөвлөгөөн-2013” конференци зохион байгуулах гэж байгаа юм байна.

Үйл ажиллагааны зорилго нь Монголын компаниудын маркетингийн хөгжлийн өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох, маркетингийн менежерүүдэд тулгамдаж буй асуудлуудыг илрүүлэх, тэдгээрийг шийдэх арга замуудыг хэлэлцэх, шилдэг арга барилаас суралцах, компаниудын маркетингийн менежерүүдийн хоорондын харилцаа холбоог нэмэгдүүлэх, мэдлэг мэдээлэл солилцох бололцоог бүрдүүлэх ажээ.

Зөвлөгөөнд Монголын топ компаниудын захирал, менежерүүд, их сургуулийн шилдэг багш эрдэмтэд  маркетингийн орчин үеийн чиг хандлагын талаар илтгэл танилцуулж, туршлага солилцох юм байна.

НЭМЭЛТ МЭДЭЭЛЛИЙГ: 7010-1839, 70111839 УТСААР лавлана уу.



  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)