
Афганистаны Кунар мужид НАТО-гийн цэргийн хүчин агаараас дайрах үеэр энгийн номхон 12 хүн амь үрэгдсэн тухай мэдээллийн дагуу тодруулгыг BBC хийжээ. Уг агаарны дайралтын үеэр бага насны 10 хүүхэд хоёр эмэгтэйөртөж нас барсан нь тогтоогджээ. Өөр бас зургаан хүн шархаджээ. Нүдээр үзсэн хүмүүсийн хэлж байгаагаар бол нисэх хүчин Шигаль тойргийн хэд хэдэн тосгоныг агаараас дайрсан юм байна. Энэ мэдээллийг орон нутгийн захиргааны байгууллагууд ч баталж байгаа юм. Америк, афганы цэргийнхэн энэ бүс нутагт өргөн хэмжээний ажиллагаа явуулахад агаараас дэмжлэг хэрэгтэй байснаас ийнхүү цэргийн нисэх хүчин агаараас довтолсон аж
Сэтгэгдэл (1)
224 (202.9.47.130)
МУУ ШҮҮ