Хатан хаан хууль зөрчин салах ёс гүйцэтгэнэ
- 2013-04-10
- Дэлхий
- 0

Төмөр хатагтай буюу Маргарет Тэтчерын оршуулгын ажиллагаа энэ сарын 17-ны өдөр Лондонгийн ариун Павелын сүмд болно. Түүний оршуулгын хүндэтгэлийн аргаа хэмжээгээр зохих цэргийн бүхий л хүндэтгэлүүдийг үзүүлэх бөгөөд телевизээр шууд дамжуулан үзүүлэх ажээ. Тэтчерийн оршуулах ажиллагаанд дэлхийн өнцөг булан бүрээс хүндтэй зочид хүрэлцэн ирж эмгэнэл илэрхийлэхээ мэдэгдсэн байна. Мөн Их Британий хатан хаан II Елизавета төмөр хатагтайн салах ёс гүйцэтгэх ажилд “оршуулгын ажил нь хатан хаан заавал оролцох төрийн оршуулгаас нэг шат доогуур” гэсэн протоколыг зөрчиж, оршуулгын ажилд хүрэлцэн ирэхээр болжээ. Сонирхуулахад, Салах ёс хийх ажиллагаа дууссаны дараа талийгаачийн цогцсыг Мортлейк чандарлах газарт хүргэж, төрөл төрөгсөд ойр дотны хүмүүсийг байлцуулан чадарлах юм байна.

Сэтгэгдэл (1)
***** (122.201.18.13)
Elizabeth