Солонгосын хямрал Чернобылээс муу үр дагавар учруулж болзошгүй

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ханноверийн аж үйлдвэрийн үзэсгэлэнд оролцохоор Германд айлчилж тус улсын Канцлер Ангела Меркельтэй уулзаж хамтарсан мэдэгдэл хийх үеэр “Солонгосын хойгийн хямрал Чернобылийн ослоос аймшигт цөмийн сүйрэл авчирч болзошгүй” хэмээн хэлжээ. Өнгөрөгч даваа гаригт хийсэн мэдэгдлийнхээ үеэр тэрбээр үүнээс гадна талуудыг хурцадмал байдлыг намжаахыг уриалж “Бид Солонгосын хойгийн асуудалд санаа зовж байна. Учир нь бид хөрш орнууд. Хоёр Солонгосын харилцааг зөөлрүүлэх хэлэлцээр хийхийг олон жил шаардсан ч хамаагүй талууд хэлэлцээрийн ширээний ард сууж асуудлыг эв зүйгээр зохицуулах нь чухал. Хүүхдүүд дайтаж тоглож байгаа юм шиг хандаж болохгүй. Солонгосын хойгт Чернобылийнх шиг гамшиг тохиолдохыг Бурхан зөвшөөрөхгүй” гэсэн байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)