
Америкт галт зэвсэгийн худалдаанд хяналт тавих тухай хууль хэлэлцэгдэж байх энэ үед галт зэвсэгтэй холбоотой гэмт хэргүүд ойр ойрхон гарсаар байна. Эцэг эхийн хараа хяналт анхаарал болгоомж сул байгаагаас үүдэлтэй хэргийг бага насны хүүхдүүд ихээр үйлдэх болсон нь сүүлийн гурав хоногт харагдлаа гэж эх сурвалж онцолж байна. Тодруулбал АНУ-ын Нью-Жерси мужийн Томс-Ривер хотод дөрвөн настай жаал хүү хөршийнхөө зургаан настай Брэндон Холт хүүг толгойд нь винтовоор буудаж хүнд шархдуулсны улмаас нас барсан аймшигт хэрэг гарчээ. Хоёр жаал даваа гарагийн орой гудамжинд тоглож байгаад дөрвөн настай хүү гэртээ орж буу авч гарч ирээд нөгөө рүүгээ 14 орчим метрийн зайнаас бууджээ. Хэрэг гарах үеэр буудсан жаалын эцэг эх гэртээ байсан ч хүүг буу авч гарахыг мэдээгүй байна. Мөн өнгөрсөн амралтын өдрөөр Теннеси мужид бас дөрвөн настай жаал хүү цэнэгтэй гар буу барьж байгаад орон нутгийн цагдаагийн газрын даргын эхнэрийг буудсан хэрэг гарчээ.
Сэтгэгдэл (3)
Нэр (112.72.12.3)
Худлаа байх аа... 4-н настай хүүхэд винтов өргөх, Өргөөд тархинд буудах, Буудчихаад өөрөө зүгээр байх бол үлгэрийн далай байх аа?
Tsatska (122.201.18.204)
Aimshigtai yumaa tsenegtei ***** yah gj huuhded oir bl gardag bnaa
ha h ah a (65.49.14.72)
azargiin