Муай-тай боксчид ОХУ-г зорилоо

ОХУ-ын Буриад Улсын муай-тай боксын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн энэ сарын 12-15-нд Улаан-Үд хотод болно. Тэмцээнд манай улсын муай-тай боксчид өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд оролцохоор болжээ. Манай боксчдыг О.Алтанпүрэв дасгалжуулагч ахлах юм байна. Тэмцээнд Т.Өсөхбаяр, Б.Гансэлэм, Н.Тэмүүлэн, Б.Гантогтох, Б.Батхүлэг, Н.Бат-Эрдэнэ, Ж.Мөнхбаяр нар оролцох ажээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)