Тайванчууд Английн хатан хааныг Тэтчерийн оронд оршуулжээ

Их британийн ерөнхий сайд Маргарет Тетчер наснаас нөгчсөн тухай мэдээ дэлхий нийтийг цочирдуулж байна. Гэтэл интернетэд “Төмөр хатагтай” гэсэн нэрээр Мерил Стрипийн тоглосон киноны танилцуулга байсныг тайландын сэтгүүлчид ялгаж учрыг нь олсонгүй. Их британийн ерөнхий сайд агсны нас барсан тухай материалаа тэд киноны хэсгээс, Мерил Стрипийн зурагтай тавьж орхижээ.
Гэтэл үүнээс дор юм бас болсон байна.  Тайванийн сэтгүүлчид Тетчерийн тухай мэдээ дамжуулахдаа Их британийн хатан хаан Елизавет II-ын зурагтай явуулчихаж. Тайландын CTi Cable телевиз “Маргарет Тетчер зүрхий өвчнөөр таалал төгслөө” гэсэн титрийн дараа хэсэг сул зай яваад гэнэт “Английн хатан хаан нас нөгчлөө. Эмгэнэл илэрхийлье” гэсэн толгой өгч орхиж.  Хөтлөгч нь ч бас Елизавета нас барсны төлөө их британичуудад болон төрөл төрөгсдөд нь эмгэнэл илэрхийлж байна хэмээн уншчихжээ. нас нөгчсөн, Их британийн ерөнхий сайд асан Маргарет Тетчерийг эцсийн замд үдэх ёслолд зургаан сая фунт стерлинг зарцуулна гэж The Daily Telegraph бичжээ. Түүнийг оршуулах ёслолд хатан хаан Елизавета II, түүний нөхөр Эдинбургийн герцог Филипп, 1982 оны Фолклендийн дайнд Аргентиний эсрэг байлдаж явсан британийн арми, тэнгисийн цэргийн флотын ахмад дайчид оролцох юм.
Хатан хаан сүүлчийн удаа 1965 онд ерөнхий сайд асан Уинстон Черчиллийг оршуулах ёслолд оролцож байсан юм байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • ***** (202.131.233.59)

    2013-04-11

    Дутуу төрсөн сэтгүүлчээ өөрөө Тайвань Тайланд гэсэн хоёр улсаа ялгаж сур