Устаж буй цагаан бар 4 бамбараар бүл нэмлээ

Японы төвийн Саитама хотын амьтны хүрээлэнд 3 дугаар сарын дундуур дөрвөн цагаан бамбар мэндэлсэн байна. Эрх чөлөөгүй бар зулзагалах нь маш ховор байдаг учраас энэ явдал ихээхэн анхаарлын төвд байгаа гэнэ. Амьтны хүрээлэнгийн ажилтнууд зэрлэг байгальтай маш адилхан нөхцлийг бүрдүүлж, барыг хээлтүүлэх боломжтой болдог ажээ. Харин Японы мэргэжилтнүүд энэ тал дээр амжилттай ажиллаж чадсан байна.
   5 настай эрэгчин Рокки, 7 настай эмэгчин Кара нар 3 дугаар сарын 16-нд 4 бамбартай болсон байна. Бамбар тус бүр 1 кг орчим жинтэй төржээ. Хүрээлэнгийн шинэхэн амьтдын биеийн байдал хэвийн байгаа бөгөөд энэ сарын сүүлчээр тэднийг зочдод толилуулах юм. Цагаан бар нь төрөлхийн мутацитай бенгалийн бар гэж мэргэжилтнүүд үзэж байна. Мутаци буюу хувьслын дүнд барын арьсны өнгө цагаан, бараан улбар шар судалтай, харин нүд нь цэнхэр болдог гэнэ. Мутацийн шалтгаан нь барын ДНК-д байдаг ч гадагшилдаггүй урвуу генийн идэвхжилттэй холбоотой юм байна. Цагаан бар байгальд маш цөөн буюу 10 мянгад нэг тохиолддог нь ч ийм учиртай гэнэ. Эрт цагаас Зүүн өмнөд Азийн орнуудад цагаан эрээн зүсмийн шидэт барын тухай домог яригддаг байжээ. Гэвч удаан хугацаанд хүмүүст ийм өнгийн араатныг барих боломж олдоогүй. Анх 1951 онд нэгэн анчин цагаан барын бамбар олсон байна. Ингээд өнөөдөр амьтны хүрээлэнд байдаг бүх цагаан бар нь дээрх барын үр удам бөгөөд өөр хоорондоо төрлийн холбоотой гэнэ. Одоогоор 130 орчим цагаан бар амьтны хүрээлэнгүүдэд байдаг, тэдгээрийн 100 орчим нь Энэтхэгт байдаг аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • zochin (90.168.99.108)

    2013-04-12

    huurhun yumoo! Manaid amitnii hureelen bas tsirk ch bhgui! Buhel buten uls shuudee! ICHIJ AMIDRAASAI.....