ОУССХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнд Ч.Отгонбаатарын нэр дэвшжээ

Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооны 76 дахь удаагийн конгресс энэ сарын 15-19-нд Сочи хотноо болно. Уг чуулганд холбооны 113 гишүүн орны төлөөлөгч оролцох ажээ. Хурлын үеэр өнгөрсөн дөрвөн жилийн ажлын тайлангаа хэлэлцэж, ирэх онд удирдах ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, ерөнхий санхүүч, гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээ сонгох юм байна. Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнд 33 хүн нэр дэвшсэн бөгөөд Монголын спортын сэтгүүлчдийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Отгонбаатар үүнд багтжээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)