Өдөрт 7 мянган хүн Сириэс дүрвэн гарч байна

Улс орондоо хоёр жил үргэлжилж байгаа иргэний дайнаас болоод Сириэс гадаадад дүрвэн гарсан хүний тоо 1,3 саяд хүрлээ гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгйин даргын албан ёсны төлөөлөгчийн орлогч Эдуардо Дель Буэй мэдээллээ. Түүнийхээр бол дүрвэгсдийн талаас илүү хувь нь улс орноо засгийн газрын болон сөрөг хүчний хоорондох дайн улам ширүүссэн сүүлийн гурван сард орхисон гэнэ.
“Сүүлийн дөрвөн долоо хоногт НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газар өдөрт дунджаар 7000 хүн дүрвэн гарч байгааг бүртгээд байна” гэж тэр хэлжээ. 2011 оны гуравдугаар сараас эхэлсэн засгийн газрын арми болон сөрөг хүчний мөргөлдөөний улмаас тус улсад 70 мянган хүн амь алдаж, 100 мянга гаруй хүн шархдаж бэртээд байгаа юм.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)