Гэмт хэрэгтэнүүд Путинтай хамт баривчлагдахыг хүслээ

Владимир Путиныг эрэн сурвалжилж байгаа онц ноцтой гэмт хэрэгтнүүдийн жагсаалтад орсон, тэр нь өөрсөдтэй нь холбоотой болохоор байкерийн “Шөнийн чононууд” клубын удирдагч, Мэс засалч хочтой  Александр Залдостанов байр сууриа илэрхийлсэн байна. Тэр “Дождь” телевизэд өгсөн ярилцлагадаа  “Энэ бол Амсдердамын ижил хүйстнүүдийн явуулга” гэжээ. Путин дөрөвдүгээр сард Амстердамд айлчлах үеэр гейчүүдийн идэвхтнүүд оросын ерөнхийлөгчид орос дахь гей-сурталчилгааны тухай, энэ талаар гаргасан хуулийн талаар санал бодлоо илэрхийлж байсан юм. Мэс засалч бас “Биднийг баривчилчихаач дээ. Хурдхан баривчлаач гэж хүсч байна. Биднийг бүр Владимир Путинтай хамт баривчлаасай гэж хүсч байна” гэжээ. Харин Путин өөрөө финляндчуудын энэ үйлдэлд тайван хандаж байгаа гэж түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков хэлж байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)