Америкт нэвтрэхийг хориглосон эрхэмүүдийн нэрс тодорлоо
- 2013-04-13
- Дэлхий
- 0
АНУ хүний эрхийг зөрчсөн гэж үзээд өөрийн оронд нэвтрэхийг хориглосон 18 албан тушаалтны нэрсийг зарлалаа. Тэдгээрийн олонх нь ОХУ-ын иргэд байгаа аж. Үүнээс өмнө Орос улс ийнхүү зарлах нь хоёр орны харилцаанд муугаар нөлөөлөхийг анхааруулаад, тэдгээр 18 хүний нэрсийг зарлахын эсрэг мэдэгдэл хийж байсан билээ. Хүний эрхийн маргааныг хурцаар дэгдээж байсан Оросын хуульч Сергей Магнитский 2009 онд шоронд нас барсантай холбогдуулан дараа АНУ ийнхүү хориг тогтоож байна.Магнитскийн авилгад өртсөн хэмээн мэдүүлсэн тэдгээр албан тушаалтнуудын дотор татварын байцаагчид, цагдаагийн ажилтнууд нэрс багтаж байгаа юм. Гэсэн ч жагсаалтанд багтаж болзошгүй байсан Ерөнхийлөгч Владимир Путиныг тойрон хүрээлэгч, ахлах ажилтнуудын нэрс гээгдсэн байсан гэж эх сурвалжууд мэдээлж байна. Тэдгээрийн дотор цагдаагийн удирдах албан тушаалтан Александр Бастрикиний нэр мөн байсан юм.
Интерфакс мэдээллийн агентлагт Оросын хуульч Алексей Пушков мэдэгдэхдээ, зарлах нэрсийг бууруулсан нь АНУ-ын ерөнхийлөгчийн алба Москватай улс төрийн хямралаа даамжруулна гэж шийдээгүй байх хэмээн өгүүлжээ. АНУ-ын улс төрчдийн илгээсэн анхны хувилбарт 250 нэрс байжээ. Гэсэн ч эцсийн дүгнэлтээр зарлагдсан 16 хүний нэрсэд Магнитскийн хэрэгтэй холбогдсон Орос, Украйн, Азербайжан, Узбекстаны албан тушаалтнууд багтсан байна.

Сэтгэгдэл (0)