Туялзуур сэлэмний УАШТ тун удахгүй
- 2013-04-14
- Спорт
- 0
Тайландын нийслэл Бангкок хотноо туялзуур сэлэмний Ази тивийн өсвөр, залуучуудын аварга шалгаруулах тэмцээн болж байгаа билээ. Үүнтэй зэрэгцэн Азийн туялзуур сэлэмний холбооныхон хуралдсан бөгөөд 2015 оны олон улсын уралдаан тэмцээнийг зохион байгуулах хотуудыг сонгосон байна. Хурлаас 2015 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнийг Улаанбаатар хотод зохион байгуулахаар тогтжээ. Монголын туялзуур сэлэмний холбоо 2009 онд байгуулагдсан бөгөөд өнгөрсөн жил насанд хүрэгчдийн Азийн болон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож анхны ялалтаа авсан түүхтэй. Мөн туялзуур сэлэмний лигийн тэмцээнийг өнгөрсөн онд зохион байгуулж энэ жилээс тамирчдын чансааг тогтоох тэмцээнийг зохион байгуулж эхэлсэн юм. Туялзуур сэлэмний улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 21-с "Хаан" банкны театрт болох юм байна.


Сэтгэгдэл (0)