
Ираны зэвсэгт хүчин дотоодод үйлдвэрлэсэн гурван шинэ пуужин амжилттай туршсаныг тус улсын “Фарс” агентлаг мэдээллээ. Зэвсэгт хүчин, Батлан хамгаалах яамны харьяа үйлдвэрүүдэд бүтээсэн энэхүү гурван пуужинг Газрын хүчний хээрийн сургуулилтын үеэр туршсаныг Ираны армийн Газрын хүчний командлагч, дэслэгч генерал Киоумарс Хейдари мэдээлжээ. Гэхдээ тэрбээр пуужингуудыг “Naze’at 10”, “Fajr 5” өөр газар-газар ангиллын пуужин гэхээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Тус улс өнгөрөгч гуравдугаар сарын дундуур цэргийн сургуулилтын үеэр “Naze’at 10”, “Fajr 5” пуужин туршсан юм. Тус улсын эрдэмтдийн зохион бүтээсэн “Naze’at 10” пуужин 100-300 км-ийн тойрог доторхи байд цохилт өгөх чадвартай дунд тусгалын баллистик пуужин бол “Fajr 5” нь хамгийн холдоо 75 км-ийн зайд тусдаг холын зайн тусгалтай их бууны сум юм.
Сэтгэгдэл (0)