Н.Идэрмөнх шилдэг тамирчнаар тодорчээ

Сонирхогчдын боксын улсын дөрвөн удаагийн аварга, Кикбоксын дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт, ОУХМ Б.Ганбаатарын нэрэмжит өсвөр, залуучуудын аварга шалгаруулах олон хотын нээлттэй тэмцээн Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод боллоо. Тэмцээнд дөрвөн аймгийн 100 орчим өсвөрийн шилдэг ширэн бээлийтнүүд эрэгтэй найм, эмэгтэй 46 кг-ын жинд тулалдаж аваргуудаа тодруулжээ. Ийнхүү багийн дүнгээр “Жанжны алдар” клуб 53.5 оноогоор тэргүүлсэн бол Дорнод аймгийнхан удаах байрт шалгарчээ. Харин тэмцээний шилдэг тамирчнаар “Жанжны алдар” клубийн тамирчин Н.Идэрмөнх тодорсон байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)