Чөлөөтийн ААШТ-нд явах тамирчдын нислэг хойшлогдлоо
- 2013-04-15
- Спорт
- 0

Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид “Азийн АШТ-2013”-т оролцохоор энэ сарын 15-нд буюу өнөөдөр Энэтхэг улсыг зорино. Энэхүү насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн гурван төрлөөр зохиогдрх бөгөөд энэ сарын 18-22-ний өдрүүдэд Нью-Дели хотод болох юм. Ази тивийн эрэгтэй чөлөөт бөхийн 26, эмэгтэй чөлөөт бөхийн 16 дахь удаагийн аварга шалгаруулах тэмцээн Индира Гандийн нэрэмжит Спорт цогцолборын 4500 үзэгчийн суудалтай К.Д.Жадхавын нэрэмжит Бөхийн ордонд явагдана. Ази тивийн насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээнд Энэтхэг улсад өмнө нь 1979, 1987, 1991, 2003, 2010 онуудад 5 удаа явагдаж байжээ.

Сэтгэгдэл (2)
ииррт (103.9.91.146)
нислэг саатсан гэж ойлгохуу,явсан гэж ойлгохуу
ииррт (103.9.91.146)
нислэг саатсан гэж ойлгохуу,явсан гэж ойлгохуу