Ким Жон Ун алга болов

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун олон нийтэд үзэгдэлгүй хоёр долоо хонолоо. Тэрбээр Солонгосын хойгийн байдал хурцдаад буй энэ үед алга болсон нь ихээхэн гайхшрал дагуулж байна. Ким Жон Ун энэ сарын 1-нд жилд нэг удаа болдог парламентын уулзалтыг даргалснаас хойш өнөөг хүртэл олон нийтийн өмнө үзэгдээгүй бөгөөд дахин олны өмнө гарна гэж таамаглаж байна. Учир нь тус улс энэ сардаа багтаан дундын тусгалтай баллистик пуужин хөөргөхөөр төлөвлөсөн. Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ талаар мэдээлж, Ким Жон Уны эсрэг хуйвалдаж магадгүй гэсэн ч Сөүл дэх тагнуулын байгууллагын албан хаагчид үүнд эргэлзэж байна. Мөн түүнчлэн энэ нь Өмнөд Солонгос, АНУ-ын эсрэг үйл ажиллагааны нэг хэсэг байж магадгүй гэв. Юутай ч, Өмнөд Солонгос Батлан хамгаалах яам Хойд Солонгосыг дайнд бэлтгэсэн үйл ажиллагаа явуулаагүй гэв.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • aldraa (182.160.25.148)

    2013-04-18

    Uhee biz xaxaxaxa....