Сагсан бөмбөгийн өсвөрийн УАШТ болж байна
- 2013-04-16
- Спорт
- 0
Спортын төв ордонд Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн нээлтээ хийлээ. Энэ жилийн улсын аваргад эрэгтэй 32, эмэгтэй 20 багийн тамирчид оролцож байна. Эдгээрээс 17 баг тамирчид хөдөө орон нутгаас оролцож байгаа бөгөөд энэ нь тэмцээний цар хүрээг улам нэмэгдүүлж байгаагаараа онцлог юм. Энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордон, Хан-Уул дүүргийн спорт зааланд явагдаж байна. Тэмцээний аваргууд ням гаригт тодрох аж.

Сэтгэгдэл (1)
өөө (203.91.118.178)
зохион байгуулалтын хувьд 000000000 тэнэг