
Сэтгүүл зүйн дээд шагналын эзэд тодорлоо. Энэ жил “Нью-Йорк таймс” сонины сэтгүүлч Дэвид Барбоз Хятадын дээд албан тушаалтнуудын хээл хахуулийн хэрэгтэй холбоотой эрэн сурвалжилсан материалаар энэхүү нэр хүндтэй шагналын эзэн болжээ. Шагналыг олгодог Нью-Йорк дахь Колумбын их сургуулийн шүүгчид Дэвид Барбозыг Хятадын эрх баригчдын “дарамт шахалт” дор материалаа бэлтгэсэн гэдгийг онцолсон байна. “Уолл стрит жорнэл”-ийн тоймч Брет Стивенс АНУ-ын гадаад бодлогын талаарх нийтлэлээр мөн шилдгүүдийн нэг болжээ. Гэрэл зургийн төрөлд Сирийн дайныг газар дээр нь сурвалжилсан “Ассошейтэд пресс”, “Франс Пресс” агентлагийн гэрэл зурагчид хүртэв. Пулитцерийн шагнал бол сэтгүүл зүйн салбарын дээд шагнал юм. Энэ онд 21 номинацид 2500 материал ирсэн байна.
Сэтгэгдэл (0)