Б.Доржпалам+Шуурга+Ялалт
- 2013-04-17
- Спорт
- 0
Сүүлийн үед тамирчид Монголд хөгжиж эхэлж буй спортын төрлөөр олон улсад амжилт гаргаж, эх орныхоо нэрийг дуурсгах болов. Тэдний түүчээ болон олон улсын хэт холын марафон гүйлтийн тэмцээнд өрсөлдсөн ОУХМ Б.Доржпалам алтан медаль хүртэж Монголын спортын түүхэндээ анхдагч болж чадлаа. Тэрбээр Монголын 100 км-ийн улсын хошой аварга, дээд амжилтын эзэн юм.
-Марафон гүйлтийн тамирчин гурван ялалт байгуулж барианд ордог гэсэн. Та гурвууланг нь ялсан уу?
-Марафоны тэмцээн гурван ялагчтай байдаг юм. Тамирчин гүйж байгаа замаа дуусгавал ялна. Мөн тэмцээнд түрүүлбэл бас ялдаг. Хамгийн чухал нь өөрийгөө ялан дийлж барианд ордог болохоор энэ хамгийн том ялалт болдог. Би хэт холын марафоноор өөрийгөө удирдаж сурах, ялан дийлэхийн тулд хичээллэсэн. Тэгээд зорилгодоо хүрэхэд нэг алхам урагшиллаа. Энэ удаагийнх миний анхны олон улсын тэмцээн. Туршлагагүй гэж өөрийгөө голж байсан ч амжилтаа бага ч болов ахиулсандаа баяртай байна.
-Хувийнхаа амжилтыг хэр ахиулсан бол?
-Тамирчин бүр амжилтаа ахиулах, өөрийгөө ялахын төлөө зүтгэдэг. Би ч гэсэн тэмцээнд оролцохдоо хувийнхаа амжилтыг эвдэнэ гэж төлөвлөж байсан ч цаг агаарын байдлаас шалтгаалаад зөвхөн медальт байранд шалгарахын төлөө хичээлээ. Энэ удаагийн тэмцээнд найман цаг 13 минут гүйсэн. Харин Монголд байхдаа үүнээс 10 минутаар бага хугацаа зарцуулж байсан юм. Тиймээс гүйх хугацаагаа долоон цаг уруу орно гэж итгэж байсан. Гэвч чадсангүй. Хүмүүс унасан бөхөд шалтаг мундахгүй гэж хэлж байх. Гэхдээ л тэмцээнд түрүүлэхийн төлөө эцсийн хүчээ шахсан шүү.
-Ер нь хэт холын марафоны рекорд хэд байдаг юм вэ?
-Хэт холын марафон гүйлтийн рекордыг Японы тамирчин эзэмшдэг. Тэр хүн 100 км-ийг зургаан цаг 13 минутад гүйж энэ алдрыг хүртсэн. Мөн тэмцээнд оролцоход Солонгосын тамирчид хүчтэй өрсөлдөгч болдог.
-Цаг агаарын хүнд нөхцөлд тэмцээн болсон гэсэн?
-Салхи шуургатай үед гүйсэн нь харин ч надад сайнаар нөлөөлсөн. Тэмцээнд оролцсон тамирчид ч гэсэн “Монголын цаг агаар иймэрхүү эрс тэс байдаг. Тиймээс өнөөдрийн тэмцээнд тэд илүү гүйх байх” гэсэн таамаг байсныг сүүлд нь дасгалжуулагч хэлсэн. Дээрээс нь миний бэлтгэл базаасан Багахангай дүүрэг далайн түвшнээс дээш 1500 метрт байдаг. Харин Солонгосын Чэжү арал хамаагүй нам дор оршдог. Мөн би долоо хоногийн өмнө очиж цаг агаартаа дасах бэлтгэл хийсэн нь их тус болсон.
-Та хэдэн километрээс зугатаж эхэлсэн бэ?
-Гараанаас шилдэг тамирчид нэг хэсэг болоод бөөнөөрөө гарсан. Эхний тамирчин биднээс 500 метрийн зайтай байсан. Би хүмүүстэй явж байгаад салхиндаа суугаад 50 метр ажиглалт хийж гүйсэн юм. Тэгээд 60 км-ээс ганцаараа тэргүүлсэн. Тухайн үед миний ард гүйж байсан Солонгосын тамирчин их ядарсан харагдсан болохоор түрүүлэх магадлалтай байгаагаа мэдсэн. Тэгээд л тэр үеэс зугатаж эхэлсэн дээ. 90 км-ийн үед ачаалал маш хүнд болсон. Тиймээс өөрийгөө 10-хан километр үлдсэн гэж зоригжуулаад хамаг хүчээ шавхсан.

-Тэмцээнд хэдийнээс бэлтгэв?
-Өнгөрсөн нэгдүгээр сараас бэлтгэлээ хийсэн. Түүнээс өмнө эхлэх байсан ч бага зэргийн бэртэлтэй байсан нь дарамт болж байлаа. Гэхдээ багшийнхаа хэлснээр сайн бэлтгэсний эцэст тэмцээнд амжилттай оролцсон. Хэт холын марафоны бэлтгэл хийхдээ өдөрт 40 километр гүйх хэрэгтэй байдаг. Дээрээс нь өвлийн улиралд гадаа гүйх хэцүү. Туул гол, Төв цэнгэлдэх, Хандгайт гээд утаагүй орчин хайж бэлтгэлээ хийсэн. Ер нь бэлтгэл хийхэд зориулалтын зам талбай шаардлагатай байдаг. Марафон гүйлтийн бэлтгэл хийхэд зам голдоггүй болохоор манай улсад сайн хөгжиж байна. Бусдаар дунд зайнд амжилт гаргахгүй байгааг тэмцээнүүдээс ажиглаж байгаа байх. Учир нь Монгол Улсын хэмжээнд гүйлтийн тамирчдад зориулсан зам талбай ерөөсөө байдаггүй юм шүү дээ. Энд бэлтгэл хийж байгаад зориулалтын зам дээр бэлтгэл хийхэд булчин шал өөр ажилладаг.
-Спортын замд хөтөлсөн багшаа танилцуулаач?
-Би Увс аймгийн Наранбулаг сумын уугуул. Анх аймгийнхаа хоёрдугаар 10 жилийн багш Батчулууны тусламжтайгаар спортод хөл тавьсан. Тэгээд 2007 оноос хойш А.Гантулга багшийн удирдлагаар бэлтгэл сургуулилтаа хийж байна даа. Одоо зэвсэгт хүчний 017 дугаар ангид харьяалагддаг, “Алдар” спорт хорооны тамирчин болсон. Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг 2011 онд төгссөн. Ер нь миний амьдрал спорттой салшгүй холбоотой.
-Эхнэр тань бас тамирчин гэсэн. Ямар спортоор хичээллэдэг вэ?
-Миний ханийг Мөнхзаяа гэдэг. Надтай адил марафон гүйлтээр хичээллэдэг спортын мастер цолтой. Бид хоёр өнгөрсөн жил Бээжингийн марафонд оролцсон. Тухайн үед эхнэр маань түрүүлээд би дэд байрт шалгарч байлаа. Хоёулаа тамирчин болохоор хоол ундаа тохируулахаас эхлээд бүхий л зүйлд санаа нийлдэг. Бэлтгэлээ хамт хийнэ гээд амар байдаг юм.
-Энэ жилийн хэт холын марафон гүйлтийн тэмцээн Өмнөд Африкт болно гэл үү?
-Тийм ээ. Ирэх арваннэгдүгээр сард болно. Ер нь оролцоод үзчих юм сан гэсэн бодол бий. Өмнөх тэмцээнүүдийг судлахад Европын тамирчид сайн оролцож байсан юм билээ. -Одоо оролцохоор төлөвлөж байгаа тэмцээн бий юу?
-Ирэх тавдугаар сард Хятадад олон улсын марафон гүйлтийн тэмцээн болно. Тэр тэмцээнд 42 км-т гүйнэ. Тэгээд сайн оролцвол ОХУ-д болох хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авна.

Сэтгэгдэл (0)