
Америкийн 7 channel телевизийнхэн Бостоны олон улсын марафоны гүйлтийн замд хоёр удаа бөмбөг тэсэрсэн явдлын талаархи хэрэгтэй байж болзошгүй баримтыг Цагдаагийн газарт өгчээ. Тус телевизийн мэдээлэлд гүйлтийн замын хажууд нэгэн цүнх байгаа зураг болон хэргийн газраас хурдан гүйж одож буй уранхай өмдтэй эрийг бичлэг анхаарал татсан байна. Цүнх эхлээд гүйлтийн замын хажууд орхигдсон бололтой байх бөгөөд цагийн дараагаар яг тэр газарт бөмбөг тэсэрч, харин цүнх үгүй болсон байна. Харин бичлэгийн тухайд хүмүүс дэлбэрэлтэд өртөн, яахаа мэдэгүй сандарч байхад уранхай өмдтэй нэгэн эр яаран тэндээс зугтсан. Хэдийгээр энэ эр сандарч балмагдсандаа гүйсэн байж болох ч цагдаа нар баримтыг нягтлан шалгахаар болжээ.
Сэтгэгдэл (0)