
Хятад Улс төмөр замын сайд асан Liu Zhijun-г авлигын хэрэгт буруутгаж байна. Хятадын төрийн мэдээллийн хэрэгсэл Синхуа агентлагийн мэдээлснээр Төмөр замын сайд асан Liu Zhijun-г авлига болон албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт буруутгаад байна гэжээ. Сайд Liu Zhijun нь өнгөрсөн 5 дугаар сард Коммунист намаасаа хөөгдсөн юм. Хятадын хурдан галт тэрэгний хөрөнгө оруулалтын асуудлыг хариуцаж байсан ноён Liu нь хууль бусаар хөрөнгө завшсан болохыг мөрдөн байцаалтаар тогтоогоод байгаа юм. Түүнийг хурдан галт тэрэгний төслийн гэрээг байгуулахдаа их хэмжээний хээл хахууль авсан хэрэгт буруутгаад байгаа юм. Синхуа агентлагийн мэдээлснээр, ноён Liu-ийн эсрэг баримтууд энэ лхагва гарагт Бээжин хотын шүүхэд шилжсэн гэжээ. Синхуа нэмж дурдахдаа “төрийн албан хаагчийн хувьд ноён Liu нь ашиг хонжоо хайгчдад туслахаар албан тушаалаа ашигласан, бусдаас хууль бусаар хөрөнгө авсан” гэжээ.
Сэтгэгдэл (4)
зарна (202.179.26.75)
БУГАТЫН АРМАТУР ИХ ХЭМЖЭЭГЭЭР ЗАРНА Сорьцын нэр марк: Төмөрбетон бүтээцийн ган арматур D20SD (//) (4Ex20) ... D22SD (//) D25SD(//) (4Ex25) D28SD(//) (4Ex28) D16SD(//) (4Ex16) D18SD(//) (4Ex18) D10SD (//) (..) D12SD (//) (4x12) Сорьц хүлээн авсан огноо: 2013 оны 03 сар Туршилтанд мөрдсөн стандарт: MNS JIS 4856 1999 Утас: 96098429
OOOO (155.99.106.7)
Noyon LIU genee. Mongoloor bichchihej boldoggui hereg uu. Manai setguulchid ug usegee zow todrhoi bichij niigemiig bichig useg-n aldaanaas gargah yostoi l do.
***** (203.169.49.19)
Монголын төмөр замын сайдыг бас шалгах хэрэгтэй. Ялангуяа Геомастер компаний захирал Мөнхтогтохтой холбож 1100 км төмөр замын зураглал хийхдээ
Зочин (103.9.88.114)
Гарчигаа зөв бичээчээ.