
АНУ-ын парламентын дээд танхим буюу Сенатын танхимын гишүүн Рожер Викер хордуулсан захидал “хүлээн авчээ”. Одоогоор захидлыг Холбооны мөрдөх товчоо болон Цагдаагийн газар шалгаж, илүү дэлгэрэнгүй мэдээлэл олохоор ажиллаж байна. Бүгд найрамдах намын сенатч Р.Викерт өнгөрөгч мягмар гаригт илгээсэн дээрх захидлын дугтуй дотор рицин хэмээх хүчтэй хор агуулагдаж байжээ. Азаар захидал сенатчид хүрээгүй байна. Учир нь 2001 онд иймэрхүү төрлийн хорт бодисоор хордуулсан захидал Конгрессийн ордон /Капитол/-д ирснээс хойш конгрессийн гишүүд буюу Төлөөлөлөгчдийн танхим, Сенатын танхимын гишүүдэд очиж буй захидлыг тусгай төхөөрөмжөөр шалгадаг болсон юм.
Сэтгэгдэл (0)