“Н7N9”-ийн халдвараар амиа алдагсдын тоо 16-д хүрээд байна




Хятадын зүүн нутгаас эхтэй А хүрээний “Н7N9” шувууны ханиадны вирусээр өвчлөгсдийн тоо 77 хүрч, тэдний 16 нь амиа алдсаныг тус улсын албаныхан мэдээллээ. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр, шинэ төрлийн вирусын голомт гэгдээд буй Хятадын хамгийн олон хүн амтай Шанхай хотод 30 тохиолдол бүртгэгдсэнээс 11 нь амиа алджээ. Энэ зуур эрүүл мэндийн албаныхан “Н7N9”- ийг өмнөх төрлүүдээсээ өөр, хүнээс хүнд халдварладаггүй гэж мэдэгдсэн бөгөөд амьд тахианы худалдааг хориглож, халдвартай байж болох гэрийн тэжээвэр шувуудыг устгалд оруулсаар байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)