25,8 кратын маш ховор хөх алмаз олджээ

Өмнөд Африкийн  “Petra Diamonds” компанийн  “Cullinan”  уурхайгаас нэн ховор төрлийн хөх өнгийн алмааз олжээ. Энэхүү алмааз эрдэнийн  бүх нийт жин нь 25.8 крат юм байна. Уурхайн удирдлагууд алмаазыг лаборатори руу явуулжээ. Энэ алмааз багаар бодоход л  10 сая ам.долларын үнэд хүрнэ хэмээн тооцоолж байгаа юм. Гэхдээ одоохондоо чулууг зарах тухай ярьж эхлээгүй байгаа бөгөөх зарахдаа олон улсын чанартай дуудлага худалдаанд оруулна хэмээн ярьж байна. Өмнө нь нь “Petra Diamonds” компанийн уурхайгаас мөн ховор төрлийн алмааз эрдэнийн чуруу хэд хэдэн удаа гарч байсан. 2009 онд энэ төрлийн 25.6 кратын хэмжээтэй алмаазыг олж байсан ажээ. Түүний дуудлага худалдаагаар 10 сая ам.доллараар худалдаж байсан юм. Харин энэ удаагийнх хоёр кратаар илүүгийн дээр тухайн үеийнхээс ханш нь нэмэгдсэн хэмээн үзэж байгаа. Хөх алмааз бол байгаль дээр байаа хамгийн үнэтэй эрдэнийн чулуу хэмээн геологичид нотолдог. Маш үнэтэй байдаг шигээ маш ховор чулуу юм.
Хамгийн анх 1953 онд хөх өнгөтэй алмааз олж байсан ажээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • ***** (122.201.18.3)

    2013-04-19

    Ymar eh survaljaas avsan ym bol?