Жуулчдын халаасыг ”хууль” сэгсэрч байна

Хаврын тэнгэр хуйсагнасан Европ тивд Испанийн Мадридад өнгөрсөн амралтын өдрүүдэд  эхний дулаан өдрүүд тохиож жуулчидтай хамт цагдаагийнхан эргүүлд гарсан байна. Өнгөрсөн оны долдугаар сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн гудамж талбайд согтууруулах ундаа уувал 600 еврогоор торгох хуулийг зөрчих, сахиулах ажил зэрэгцэх мөч чухам л энэ дулаан өдрүүд байсан гэж болно. Амралтын өдрөөр торгуулийн хуудас халаасалсан 120 хууль сахиулагч эргүүлд гарч жуулчид, орон нутгийн иргэдээс хууль зөрчсөн 621 хүнийг нийтдээ 300 мянган еврогоор торгож орхижээ. Гудамжинд хэдүүлээ ярьж суух, юм үзэж явахдаа нэг хоёр шил шар айраг бариад явж сурчихсан улс цагдаа нарын зууш болж халаасаа гөвж байгаа бололтой. Энэ хэргийг давтан үйлдвэл 1100 евро төлөх хэрэгтэй болно.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • ***** (182.160.42.161)

    2013-04-19

    yu bolood bainaa

  • fghjkl; (122.201.18.187)

    2013-04-19

    ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ДЭД Б vТЭЦ САЙН ХӨГЖСӨН ГАЗАР ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН Х vРЭН Н v vРС, ШАТДАГ ЗАНАРЫН ТОМ ОРДУУДЫГ ТӨР МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЭДГЭЭР ОРДУУДЫН Х vРЭН Н v vРСНИЙ НӨӨЦ 2.0 ТЭРБУМ ТОНН, ШАТДАГ ЗАНАРЫН НӨӨЦ 4.0 ТЭРБУМ ТОННООР ТООЦОГДДОГ МАНАЙ УЛСЫН ТОМООХОН Н v vРСНИЙ ОРД ЮМ ХӨШӨӨТИЙН УУРХАЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “МОНЭНКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ГАДНЫ ЛУЙВАРЧИДТАЙ НИЙЛЖ ” КОММОНМАКС” КОМПАНИЙ НЭР ДЭЭР ДЭЭРХИ ОРДУУДЫГ ЛУЙВРЫН АРГААР АВЧ ЭЗЭМШИЖ БАЙНА МОНГОЛ ТӨР ИЙМЭРХ v v ТОМ ОРДУУДЫГ ӨӨРИЙН МЭДЭЛ ЭЗЭМШИЛДЭЭ ЭРТХЭН АВАХГ vЙ БОЛ ОДООГИЙН ОЮУТОЛГОЙ БОЛОН ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОЛОН ОРДУУДАА АЛДСАН ШИГЭЭ АЛДАХАД ТУН ОЙРХОН БАЙНА Ш v v **