Буун дуу гарч нэг цагдаа алагдлаа

АНУ-ын Массачусетс мужийн "Массачусетсийн технологийн хүрээлэн"-гийн кампуст буудалцаан гарсаны улмаас нэгэн цагдаа алагджээ. Амиа алдсан офицер нь тус сургуулийн хотхоны хамгаалалтын албаны ажилтан байсан гэнэ.  Түүнийг түргэн тусламжаар эмнэлэг хүргэх замд амьсгал хураажээ. Сургуулийн орчимд үймээн, хөдөлгөөн ихтэй байсан учир чухам хэн буудсан нь тогтоогдоогүй байна. Хотхонд дарааллан хэд хэдэн удаа буун дуу гарсан ба хэд хэдэнн оюутан буутай байсан байж болзошгүй гэнэ. Массачусетс муж Бостонд болсон бөмбөгдөлт, буудалцааны дараа сонор сэрэмжээ дээшлүүлхийг уриалж, шерифийн тоог ч нэмсэн байна. Цагдаагийн газрынхан шархадсан хүмүүс байж болзошгүйг анхааруулж байгаа ч одоогоор нарийн тоог гаргаагүй байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)