Д.Төмөрхүлэг Азийн аварга боллоо

Таиландын нийслэл Бангкок хотноо жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээний хувийн барилдаанууд болж өндөрлөлөө. Тивийн аваргад эрэгтэй, эмэгтэй долоон жинд 28 орны 220 бөх зодоглосноос хувийн барилдааны төрөлд манай жүдочид 10 медаль хүртлээ. Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ Д.Төмөрхүлэг эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Ираны Эхсан Бахрамиан Хаяатыг, зооны аваргын төлөө Хонконгийн Ю Люн Чуйг цэвэр ялжээ. Улмаар алтан медалийн төлөөх барилдаанд Японы бөхийг ялж, тивийн аварга боллоо. Түүнчлэн 73 кг-д зодоглосон Лондоны олимпийн хүрэл медальт ОУХМ С.Ням-Очирын хувьд эхний тойрогтоо хийлж, дараа нь Макаогийн бөх Акуйно Да Сильва, Японы Ясухиро Авано, Ираны бөх Саэйд Моллаей нарыг дараалан ялж, аваргын төлөө БНАСАУ-ын бөх Кук Хион Хонгд ялагдсанаар мөнгөн медаль хүртэв. Харин эмэгтэйчүүдийн -52 кг-д Б.Бат- Эрдэнэ мөнгөн медаль зүүсэн бол ОУХМ М.Уранцэцэг /-42 кг/, Д.Сумъяа /-57 кг/, Ц.Цэрэннадмид /63 кг/, Б.Мөнхтуяа /-78 кг/ нар хүрэл медалийн эзэд боллоо. Ийнхүү хувийн барилдаанаар манай орон 28 улсаас медалийнхаа тоогоор гуравдугаарт жагссан байна. Тэмцээн багийн барилдаанаар үргэлжилнэ. Багийн барилдаанд эхний таван байрт багтсан тамирчид дэлхийн аваргад өрсөлдөх эрхээ авах юм.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • zulaa (202.179.11.42)

    2013-04-23

    amjilt husii shn zaluu bn mongold gants 1 heen l shn zaluu bh yum

  • зочин (202.9.47.131)

    2013-04-22

    аавынхаа нэрийг

  • зочин (202.9.47.131)

    2013-04-22

    Төмөрөө ахынхаа нэрийг сайн гаргаж байна Эр хун шуу чи ээжийгээ баярлуулаж яваа чамд баяр хургье

  • НЭРГҮЙ (202.131.235.138)

    2013-04-22

    САЙН МЭДЭЭ БАЯРЛАВ.БАРИЛДААНЫГ НЬ ҮЗСЭН ЯАХАВ 2 ХОН САЯ БИД БОЛОО Ш ТЭЭ АМЖИЛТ

  • eej (202.179.20.184)

    2013-04-22

    haluun bayar hurgie.ulam ih amjilt husie.huurhun yumaa