28 жилийн настай илгээмж

Хорватын иргэн Матеи Медак Резич тэнгисийн эрэг дээрээс Мэри гэгчид хаягласан захидал бүхий лонх олсон тухай тус улсын “Dubrovack Vjesnik” сонин мэдээлжээ. Энэхүү захидлыг 1985 онд илгээсэн байж. Илгээмж захидалд, “Мэри, чи үнэхээр гайхалтай хүн. Бид үргэлж холбоотой байна гэж найдаж байна. Би чамд хэлсэн бүхнээ энд бичлээ. Чиний үүрдийн нөхөр Жонатан. Шинэ Шотланд 1985 он” гэж англиар бичсэн байжээ. Энэхүү илгээмжийн “шинэ эзэн” 23 настай хорват бүсгүй Адриатийн тэнгисийн эрэг дээр байрлах Плоча хотын дүүрэг дэх нэгэн наран шарлагын газар амарч байхдаа үүнийг олсон аж. Дашрамд сонирхуулахад, өнгөрөгч нэгдүгээр сард Германы “Bild” хэвлэлийн газарт 22 жилийн өмнө бичсэн ил захидал ирж байсан тухай мэдээлсэн. Энэхүү ил захидлыг Мейсен хотын оршин суугч Юрген Леманн 22 жилийн өмнө бичсэн гэдэг.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)