Николас Мадуро тангараг өргөлөө

Венесуэлийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуул сан төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэгч Николас Мадуро тангараг өргөж, Венесуэл Улсыг ирэх зургаан жилд удирдахаар боллоо. Энэ сарын 14-нд болж өндөрлөсөн Ерөнхийлөгчийн сонгууль ихээхэн маргаан, үймээн самуун дагуулсан ч үүнээс таван өдрийн дараа 19-нд буюу өнгөрөгч баасан гаригт Н.Мадуро тангараг өргөлөө. Тэрбээр тангараг өргөснийхөө дараа ард түмэндээ хандан “Улс орныг хоёр хэсэгт хувааж тэмцэлдүүлэхээ зогсоо. Би хүн бүр, түүний дотор сөрөг хүчний улстөрчдөд ингэж уриалж байна. Асуудлыг яриа хэлцлийн замаар шийдэх өөр гарц бий. Миний эсрэг санал өгсөн венесуэлчүүдийн эрхийг хүндэтгэж байна” гэж хэлжээ. Түүний эсрэг сонгогчдын тал орчим хувь нь санал өгсөн бөгөөд Н.Мадуро цааш нь Ерөнхийлөгчийн сонгуулийн дараах үймээнд амь үрэгдсэн хүмүүсийн үхэлд тэд буруутай. Миний бие Үндэсний сонгуулийн зөвлөлийн хянасан ням гаригийн санал хураалтын үр дүнг дэмжиж байна” гэв. Уго Чавесын залгамжлагч 50 настай Н.Мадуро ням гаригийн сонгуульд 50 гаруй хувийн санал авсан бол түүний гол өрсөлдөгч 40 настай Энрике Каприлес 49 орчим хувийн санал авсан юм. Э.Каприлес сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд санал хураалтын үер олон зөрчил илэрсэн гэсэн юм. Венесуэлийг 14 жил удирдсан Уго Чавес хорт хавдартай хоёр жил тэмцсэний эцэст өнгөрөгч гуравдугаар сарын 5-нд 58 насандаа таалал төгссөн билээ. Тэрбээр 2012 оны арванхоёрдугаар сард мэс засалд орохоос өмнө Н.Мадурог өөрийн залгамжлагчаар тодруулсан юм. Юутай ч, Н.Мадуро энэ сарын 19-нд нийслэл Каракаст тангараг өргөлөө. Түүний тангараг өргөх ёслолд цэргийн академийнхан болон эхнэр Силиа Флорес нар нь оролцлоо.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)