Эрдэмтэд амьдрал үүсгэх боломжтой хоёр гаригийг илрүүлжээ

НАСА-гийн одон орон судлалын хиймэл дагуул “Kepler”дуран хүн амьдарч болохуйц хоёр гариг байдгийг илрүүлсэн бичлэг илгээжээ. Эдгээр гариг нь нарны аймгаас 1200 гэрлийн зайд оршдог бөгөөд “Kepler 62” оддыг тойрон эргэдэг юм байна. Амьдрал үүсгэх боломжтой гэгдэж буй эдгээр гариг нь өөрсдийн оддын тойрог замаасаа хамгийн хол байрлалд оршдог аж. “Kepler-62f” гариг нь хэмжээгээрээ дэлхийгээс 1.4 дахин том, өөрийн одоо тойрон эргэх хугацаа нь 267 хоног юм байна. Харин нөгөө гариг нь “Kepler-62e” нэртэй бөгөөд дэлхийгээс 1.6 дахин том хэмжээтэй, жилд 122 өдөртэй тухай НАСА мэдээлжээ. “Kepler”дуран авайг сүүн замын эргэн тойрны ойр хавийг судлуулах зорилгоор 2009 онд хөөргөсөн билээ. Энэхүү дуран нь амьдрал үүсгэх боломжтой гаригийг хайдаг. Мөн оддын хурц байдал жилээс жилд хэрхэн өөрчлөгддөгийг судлах эрдэмтдийн ажилд онцгойлон тусалдаг. Одон орончид энэхүү өөрчлөлтөөс гаригуудын онцлогийг тодорхойлдог аж. Дуран 30 минут тутамд 150 мянган оддын орон зай, нөхцөл байдлыг буулган илгээх чадвартай ажээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)