Бостоны алан хядагчыг баривчлах үеийн бичлэг цацагдлаа
- 2013-04-22
- Дэлхий
- 0
Бостонд болж байсан олон улсын марафон гүйлтийн тэмцээний үеэр бөмбөг дэлбэрч гурван хүний амь насанд хүрсэн эмгэнэлт хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан билээ. Гэмт этгээд Жохар Царнаевийг баривчилж буй бичлэгийг саяхан интернэтээр цацсаныг та бүхэнд хүргэе. Дашрамд дурдахад түүнийг баривчлах ажиллагааны явцад тусгайгынхан орчин үеийн дэвшилтэт технологийг хэрэглэсэн бөгөөд тэрээр амиа хорлохыг завдсан ч бүтэлгүйтсэн байна. Жохар царнаев өөрийн төрсөн ахын хамт дээрх алан хядах ажиллагааг явуулсан хэмээн цагдаагийнхан үзэж байгаа бөгөөд одоогоор түүний биеийн байдал муу байгаа аж. Гэсэн ч түүний амь насанд баривчилгааны үеэр авсан гэмтэл нөлөөлөхгүй тухай эмч нар хэлж байна.
Д.Батсүх

Сэтгэгдэл (3)
huii (182.160.24.75)
radikal uzeltei zaluuchuud orosuud sanuulj baisan gene
666 (124.158.107.85)
delbeleed bgaa yum bishuu kk. untuuldag hii tsatsaad l orchihoj bolguiin bh daa. sonin garuud yumaa
***** (202.126.89.177)
bichlegnees yu ch oilgosngui