Шувууны ханиад өдрөөс өдөрт тархаж 22 хүн нас барлаа
- 2013-04-22
- Дэлхий
- 0
Хятадад шувууны ханиадны H7N9 вирусын халдвараар 110 хүн өвчилж нас барсан хүний тоо 22 болсон тухай ДЭМБ-аас мэдэгдсэн байна.
Халдвар авсан хүний тоо нэмэгдэж байгаа нь байдал улам хүнд болж байгаа талаар ч шуугиж эхэллээ. “Өвчтөнүүдийг ямар замаар халдвар авсан байж болох судалгааг хийж байгаа” гэж ДЭМБ-ын мэдэгдэлд дурджээ. Шувууны ханиад нь хүнээс хүнд халдварлах нь ховор байдаг байна. Гэхдээ халдвар авсан хүмүүсийн тэн хагас нь шувуутай ойр байгаагүй гэнэ. Хятадад шувууны ханиадны H7N9 вирусын халдварыг өнгөрсөн гуравдугаар сарын эхээр бүртгэсэн юм.
Сэтгэгдэл (0)