Монголын оюутны спортын “Универсиад” III их наадмын аэробикийн тэмцээн энэ сарын 20-нд ШУТИС-ийн спорт зааланд амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд нийслэл, хөдөө орон нутгийн 11 их, дээд сургуулийн 132 оюутан тамирчин эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, хос, гурвалсан, баг гэсэн төрлөөр өрсөлдсөн. Ингээд нэгдсэн дүнгээр спортын мастер Г.Наранхүү дасгалжуулагчтай МУБИС ес, Р.Лхамсүрэн дасгалжуулагчтай Үндэсний биеийн тамирын дээд сургууль 10, Х.Оюунгэрэл дасгалжуулагчтай Мон-Алтиус биеийн тамирын дээд сургууль 17 оноогоор тус тус тэргүүн байруудад шалгарчээ. Тус тэмцээний ерөнхий шүүгчээр Монголын гимнастикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Дарьсүрэн ажилласан байна. Ганцаарчилсан төрөлд эмэгтэйчүүдээс Б.Отгонтуяа /ҮБТДС/, Б.Гандулам /МУБИС/, Г.Очирхуяг /Мон-Алтиус БТДС/, эрэгтэйчүүдээс А.Мөнхтогоо /Мон-Алтиус БТДС/, А.Гантөгс / МУБИС/, Б.Мягмаржав /ШУТИС/, хосын төрөлд МУБИС-I, ҮБТДС-II, Ховд ИС-III, гурвалсан төрөлд МУБИС-I, ҮБТДС-II, ШУТИС-III, багийн төрөлд ШУТИС-I, ҮБТДС-II, МУБИС-III тус тус эхний гурван байрт шалгаран их наадмын өргөмжлөл, алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагналын эзэд боллоо. Ийнхүү Монголын оюутны спортын их наадам 12 спортын төрлөөр амжилттай явагдаад байгаа ба үлдсэн аялал, модон бөмбөг ирэх сарын 3-5, хөнгөн атлетикийн тэмцээнийг ирэх сарын 10-12-нд явуулахаар бэлтгэлээ хангаж байгаа аж.
Сэтгэгдэл (2)
dsfghjk (122.201.18.161)
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН Х vРЭН Н v vРС, ШАТДАГ ЗАНАРЫН ТОМ ОРДУУДЫГ ТӨР МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЭДГЭЭР ОРДУУДЫН Х vРЭН Н v vРСНИЙ НӨӨЦ 2.0 ТЭРБУМ ТОНН, ШАТДАГ ЗАНАРЫН НӨӨЦ 4.0 ТЭРБУМ ТОННООР ТООЦОГДДОГ МАНАЙ УЛСЫН ТОМООХОН Н v vРСНИЙ ОРД ЮМ ХӨШӨӨТИЙН УУРХАЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “МОНЭНКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ГАДНЫ ЛУЙВАРЧИДТАЙ НИЙЛЖ ” КОММОНМАКС” КОМПАНИЙ НЭР ДЭЭР ДЭЭРХИ ОРДУУДЫГ ЛУЙВРЫН АРГААР АВЧ ЭЗЭМШИЖ БАЙНА МОНГОЛ ТӨР ИЙМЭРХ v v ТОМ ОРДУУДЫГ ӨӨРИЙН МЭДЭЛ ЭЗЭМШИЛДЭЭ ЭРТХЭН АВАХГ vЙ БОЛ ОДООГИЙН ОЮУТОЛГОЙ БОЛОН ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОЛОН ОРДУУДАА АЛДСАН ШИГЭЭ АЛДАХАД ТУН ОЙРХОН БАЙНА Ш v v **
***** (122.201.18.12)