
Японы Саппоро хотоос гаралтай мэргэжлийн хөлбөмбөгчин Дан Ито Монголын хөлбөмбөгийн лигт тоглохоор болжээ. Өмнө нь манай улс гадаадын олон тоглогчдыг урьж байсан ч нэг нь ч хүлээн зөвшөөрч байгаагүй юм. Монгол бол түүний хувьд үндэсний лигт нь тоглож байгаа 16 дахь орон аж. Түүнтэй адил олон орны лигт тоглосон хөлбөмбөгчин байдаггүй байна. Тэрбээр “Би Монголын багт тоглож Гиннесийн амжилт тогтоохоор шийдсэн. Тэгээд ч Японы эв хамтын нөхөрлөлтэй энэ улсын тамирчидтай хамт тоглохыг эртнээс хүсч байсан” хэмээжээ. Дан Ито нь 2001 оноос Азийн орнуудын үндэсний лигт тоглож эхэлсэн бөгөөд өдгөө Монголын “Эрчим” клубын тоглогч болж байгаа юм. Дашрамд дуулгахад, ирэх сарын 1-нд “Нийслэл” үндэсний аварга шалгаруулах хөлбөмбөгийн тоглолт эхлэх гэнэ.
Сэтгэгдэл (0)