Ашигтай арга мэх эзэмшүүлэх сургалт болж байна
- 2013-04-23
- Спорт
- 0
Спортын бэлтгэлийн төвийн Үндэсний шигшээ багийн албанаас “Ашигтай арга мэхээс суралцуулан эзэмшүүлье” сэдэвт сургалт, семинарыг бөхийн чөлөөт барилдааны дасгалжуулагчдын дунд явуулж байна. Уг сургалтын эхлэл болгож онол, практикийн мэдлэг олгох семинар өчигдөр Монголын олимпийн хорооны хурлын танхимд эхэллээ. Сургалтад хот, орон нутгийн Биеийн тамир, спортын газар, клуб, гүнзгийрүүлсэн, төрөлжсөн сургалттай дунд сургууль, их, дээд сургуулийн чөлөөт бөхийн багш, дасгалжуулагчид оролцож буй. Хичээлийг манай спортын нэрт эрдэмтэд, алдар цуутай багш дасгалжуулагч, тамирчид удирдан заах бөгөөд өнөөдөр дадлагын хичээлүүд Спортын бэлтгэлийн төвийн Үндэсний шигшээ багийн чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдын зааланд болох юм.

Сэтгэгдэл (0)