Африкийн Ганад тараасан бэлгэвчнүүд цоорхой байжээ
- 2013-04-23
- Дэлхий
- 0

Африкийн Гана улсын ард иргэд нэгэн хариуцлагагүй ажиллагааны хохирогч болж мэдэхээр болжээ. ДОХ өвчинтэй тэмцэх ажлын хүрээнд тус улсын эмнэлгүүдэд үнэгүй тараагдсан бэлгэвчин дотор шалгалт хийтэл нүдэнд харагдахгүй цоорхойнууд илэрсэн гэнэ. Тэгэхээр тэдгээр бэлгэвчнүүд ашиг тусгүй гэсэн үг юм. Гана улсын холбогдох байгууллагууд чанаргүй хамгаалах хэрэгслийг яаравчлан хураан авч байгаа аж. Одоогоор 110 сая орчим бэлгэвчийг татаж аваад байгаа гэнэ. Тэгвэл цаана нь 90 орчим сая бэлгэвч үлджээ.
Энэ бэлгэвчнүүдийг Хятад улсад үйлдвэрлэсэн бөгөөд хөрш зэргэлдээ Кени улсаас импортлосон байна. Нарийн шалгалгүйгээр ард иргэдэд тараасан нь ийнхүү гай тарив. Эдгээрийг ашигласан тохиолдолд хүсээгүй жирэмслэлтэд өртөх юм уу бэлгийн замын халдварт өвчин тусах магадлал байгаа гэнэ. Энгийн нүдээр харах юм бол тэдгээр нь зүгээр авч томруулдаг шилээр үзвэл бичил хэмжээтэй нүхнүүд харагдах аж

Сэтгэгдэл (4)
***** (124.158.125.107)
Томруулдаг шил байхдаа яахав дээ, Микроскоп энэ тэр байлгүй дээ
370 (202.9.47.131)
МУУ ШҮҮ
***** (182.160.41.28)
uhej bsn hyataduud dandaa horon ym hiij bhiimaaa delhiigees ustaj alga boloosooo
а (202.21.106.108)
Хятадаа гэж яасан аймар хүмүүс вэ