Сургууль нь нурсан ч хичээлээ давтсаар байна
- 2013-04-23
- Дэлхий
- 0

Хятадын Сичуан мужид өнгөрсөн бямба гаригт хүчтэй газар хөдлөлт болж 188 хүн амиа алдаж, 10 мянга гаруй хүн бэртэж гэмтсэн. Хэдийгээр газар хөдлөлт болсон мужуудад нөхцөл байдал хүнд байгаа ч ясны хөдөлмөрч ард түмэн бүхнийг сэргээхээр ханцуй шамлан оржээ. Үүнийг Тянь-күн дунд сургуулийн сурагчдийн шаргуу хөдөлмөрөөс харж болохоор байна. Учир тус сургуулийн 952 сурагч хичээлээ цалгардуулахгүйн тулд гадаа майхан барин хаврын шалгалтандаа бэлтгэж буйг Синхуа агентлаг онцолжээ.

Сэтгэгдэл (0)