Бостонд халдлага үйлдэгч амиа алдахаасаа өмнө ээжтэйгээ утсаар ярьжээ
- 2013-04-23
- Дэлхий
- 0

Бостоны марафон гүйлтийн тэмцээний үеэр халдлага үйлдсэн хэрэгт буруутгагдаад буй Жохар Царнаевийн ээж америкийн ABC телевизэд утсаар богино ярилцлага өгчээ. Түүний том хүү Тамерлан ээжтэйгээ утсаар ярихдаа цагдаа нар бидэн рүү түрүүлж гал нээсэн. Тэд биднийг хөөж байна хэмээн ярьсан байна. Түүний хамгийн сүүлчийн өгүүлбэр нь ээжээ би таньд хайртай байсан ээж нь утсаар хоолой зангируулан ярьжээ. Өмнө нь сэжигтнүүдийн аав BBC телевиз ярилцлага өгсөн билээ. Тэд хүүхдүүгээ гэмт халдлага үйлдэх хүн биш гэж мэдээлсээр байгаа юм. Гаднын нөлөөтэйгээр ийм хэрэг үйлдсэн гэсэн таамаглал дэвшүүлж буй. Тиймээс 19 настай Жохар Царнаевт ял тулгахаасаа өмнө сайтар ярилцаж хэргийн учир шалтгааныг тодруулах хэрэгтэйг түүний аав Америкийн хууль хяналтынханаас хүссэн. Ах дүү хоёрыг гэмт халдлага үйлдсэнд итгэхгүй хүн олон байгаа юм. Тэдний нэг нь Жохар Царнаевтай нэг дотуур байранд амьдардаг оюутнууд. Тэд түүнийг архи, тамхи хэрэглэдэггүй. Эелдэг ааштай, толгой сайтай оюутан байсныг сэтгүүлчдэд ярьжээ.

Сэтгэгдэл (2)
***** (202.126.89.180)
eldev aishgui tsaraisan wmnuud uurt yamat ch gem hor higegui saihan amdarch yvsn humuusig aldag blsn wm baih daaa TAM OCHOOSOI 19 tui duu n ter muugaas bolj hiisn baiga
***** (202.126.89.180)
eldev aishgui tsaraisan wmnuud uurt yamat ch gem hor higegui saihan amdarch yvsn humuusig aldag blsn wm baih daaa TAM OCHOOSOI 19 tui duu n ter muugaas bolj hiisn baiga