
Жүжигчин Рийз Витерспүүн өнгөрсөн баасан гаригт замын цагдаад томорсныхоо төлөө баривчлагджээ. Түүнийг нөхөртэйгээ хамт явж байхад нь цагдаа зогсоосон байна. Нөхрийг нь архи уусан эсэхийг нь шалгахыг хүсэхэд алдарт жүжигчин бүсгүй “Чи намайг таних уу”, “Би Америкийн иргэн өөрийн улсдаа байна” гэх мэтээр бүдүүлэг авир гаргажээ. Жүжигчин Рийз Витерспүүн ийн муухай аашилсандаа өнгөрсөн ням гаригт уучлалт гуйсан байна. Тэрбээр “Би цагдаатай бүдүүлэг харьцсандаа санаа зовж байна.Тухайн үед би үнэхээр их сандарсан. Нөхрөөсөө болоод тэр шүү дээ. Гэхдээ үүгээр өөрийгөө зөвтгөх гэсэнгүй” хэмээн ярьжээ.
Сэтгэгдэл (0)