Гуантанамогийн шоронгийн хоригдолуудын тал хувь нь өлсгөлөн зарлалаа

АНУ-ын Гуантанамогийн шоронд хоригдож буй 166 ялтны дийлэнх нь өлсгөлөнд нэгдсэн тухай АНУ-ын цэргийн хүчний эх сурвалж мэдээлжээ. Энэ нь Олон улсын хүний эрхийн байгууллагуудын зүгээс ихээхэн шүүмжлэлтэй тулгараад байгаа юм.  Тэдгээр хоригдлуудын дийлэнх олонхи нь шүүхээс ял сонсоогүй ч өргөст торны цаана хоригдож байгаа гэнэ. Нэг үгээр хэлбэл тодорхой бус шалтгаанаар хорьж цагдаж байгаа гэсэн үг ажээ.  Өлсгөлөн зарласан 84 хоригдлоос 16 хүнийг хүчээр хооллож байгаа бол таван ялтан шоронгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Харин одоогоор амь насанд нь аюул учирсан тохиолдол гараагүй тухай албаны хүмүүс мэдээлсэн байна.
Тус шоронгийн хоригдлууд өнгөрсөн хоёрдугаар сараас өлсгөлөн зарлаж эхэлсэн бөгөөд сүүлийн үед хоригдлууд өлсгөлөнд нэгдэх нь улам бүр ихсэх болжээ. Өлсгөлөн зарласан хоригдлуудын тоо өнгөрсөн лхагва гаригт 52 байсан бол баасан гаригт 63 болж, даваа гаригийн байдлаар ийнхүү тал хувь буюу 84-т хүрсэн байна.

Ер нь гадаадын шоронгуудын нэг иймэрхүү л амьдралтай байдаг аж. Тэр тусмаа Хятадынх болон АНУ-ынх













  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • ***** (202.72.245.122)

    2013-04-24

    АВТОМАШИНЫ САЛОН ОРЧИН vЕИЙН ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИОР ДУБДЭНЭ МӨН 3D ТЕХНОЛОГИОР Б vХ ТӨРЛИЙН ОБУД ДЭЭР КАРБОН ХУУЛГА НААНА УТАС 96551777 93053991

  • Зөв ш дээ (203.194.115.173)

    2013-04-23

    Шорон л бол шорон. Төрийн төмөр нүүрийг харуулдаг газар шүү дээ. Манай шорон бол цэцэрлэг болчихсон. Хулгайчуудыг шоронд орно гэхээс ЯС нь хавтайдаг болгож байж гэмт хэргийн гаралт буурах байх даа.

  • ***** (202.179.10.74)

    2013-04-23

    DURAKUUD YUMA. heleh ug alga...

  • ***** (202.179.10.74)

    2013-04-23

    Daranguilagchdig oorsdii ni tamlah sana